2015-04-27
KEVIN LOVE INJURY UPDATE: Лав хамгийн багадаа 2-3 тоглолт өнжиж магадгүй гэнэ!!!
Бостоныг шүүрдсэн тоглолт Кливлэндийн хувьд том хохиролтой байлаа. Учир нь багийн довтлогч Кевин Лав мөрөө мулталж, тоглолтыг шууд орхисон юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар мултарсан мөрний гэмтэл эдгэрэх хугацаа нь хамгийн сайндаа гэхэд 7 хоног бөгөөд Лав дараагийн цувралын 2-3 тоглолтыг өнжих магадлал өндөр байна. Харин гэмтлийн онош хүнд гэж гарвал 4 долоо хоног, тэр ч бүү хэл мэс засалд орох ч тохиолдол байдаг гэнэ. Одоо Кливлэндийн хувьд Милуокид найдах хэрэгтэй болж байна. Буллс цувралыг 3-1 ээр тэргүүлж байгаа ба маргаашийн тоглолтонд хэрэв хожвол дараагийн шатанд шалгарч, CHI vs CLE гэсэн ширүүхэн цуврал энэ 7 хоногтоо багтаад эхлэх бүрэн боломжтой. Харин Бакс маргааш хожвол, цуврал 3-2 болж, цаашид ч гэсэн сунах магадлал өндөрсөнө гэсэн үг! Кевин Лав хэрэггүй ээ гэж ирваатаж болохгүй, тэр Бостоны эсрэг 18 оноо, 9 самбар, 3 ассист дунджилж, 3-аас 47%-тай довтолж байсан юм. Буллсын фэний хувьд ч гэсэн би Лавтай Кливлэндтэй тогломоор байна! Хурдан эдгээрэй Кевин!!!
Сэтгэгдэл:


o
Бичсэн: Зочин цаг: 16:59, 2015-04-28 | Холбоос | |


p
Бичсэн: Зочин цаг: 16:40, 2015-04-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax