2015-5-4
Даллас, Рондо хоёрын зам саллаа!

Хүн бүрийн таамаглаж байсанчлан Даллас Маверикс, Ражон Рондо нар өөрсдийн тус тусын замыг хөөхөөр тохиролцжээ. Рокетсийн эсрэг хийсэн цувралын 2 дахь тоглолтын сүүлийн 23 минутыг сэлгээнд өнгөрүүлсэний дараа түүнийг нурууны бэртэлтэй хэмээн дахиж тоглуулаагүй. Гэтэл баттай эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Рондог шүүмжлэлд өртүүлэхгүйн тулд ХУДЛАА ШАЛТАГИЙГ хэлсэн байна.

Бас нэг сонирхолтой зүйл нь Рондо Плейоффын бонус цалинг Далласаас аваагүй байна. NBA-ийн тоглогчдын гэрээнд Плейоффт хийх тоглолт бүрээс ноогдол ашиг авахаар заасан байдаг ба Финал хүртэл энэ нь хэрэгждэг юм. Гэвч Рондогийн хувьд Даллас ашгаасаа хуваалцаагүй гэнэ. Энэ талаар сонссон Милуоки Баксын Жаред Дадли, "тоглогч Плейоффын ашгаас хүртээгүй тохиолдлыг санахгүй байна" гэж жиргэжээ!

Ямартай ч Рондогийн хувьд Далласт өнгөрүүлсэн хэцүү сарууд ингээд дууслаа. Ирэх зун тэр хаана очих бол гэдэг асуултын тэмдэг хэвээрээ байна!
11173416_406261476228064_489166304766214003_n

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant