Ginebra-гийн бэлтгэл өнөөдөр нөхөрсөг тоглолтоор үргэлжилж, PBA-ийн D-League-ийн Cebuana багтай тоглолт хийсэн юм. Тоглолтын эхний хоёр үед Санчир маань тоглоогүй ч гэсэн 3 болон 4-р үед талбайд гарч, 25 оноог авч, хамгийн гол нь багаа хожилд хүргэхэд гол үүргийг гүйцэтгэжээ!Kings-ээс гол дөрвөн тоглогч Tenorio, Graham, Slaughter, Aguilar нар тоглолтонд оролцоогүй ч гэсэн Санчирын сүүлийн хагаст авсан оноо хожил авахад хангалттай байжээ! Хэдий халаалтын тоглолт, сулхан багийн эсрэг ч гэсэн бас нэг даваагаа манай хүн амжилттай давж чадлаа 