2015-04-13
КОБИ ЭНЭ УЛИРЛЫГ ӨНЖИХ НЬ БАТТАЙ БОЛЛОО
Лос Анжелес Лэйкерс багийн дасгалжуулагч Байрон Скотт ням гарагт өгсөн ярилцлагадаа Коби Брайнтыг энэ улирал цөөхөн ч гэсэн тоглолтонд оролцох байх хэмээн найдаж буйгаа илэрхийлээд байсан билээ. Гэсэн ч даваа гарагт Лэйкерс багийн эмч нар Коби Брайнтын бэртэлтэй мөрөнд дахин үзлэг хийхэд тааруу онош гарсан байна. Коби Брайнт баруун мөрний эргэлдэгч булчиндаа мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ улирлыг өнжих нь баталгаатай болсон байна. Лхагва гарагт мэс засалд орох бөгөөд түүний дараагаар эргэн ирэх товыг албан ёсоор зарлах юм. Ийм төрлийн бэртэл бүрэн эдгэхэд хамгийн багадаа 4 – 6 сарын хугацаа шаардагддаг ажээ. Улмаар Лэйкерс багийн энэ жилийн төлөвлөгөө ч үндсэндээ өөрчлөгдөж, драфтын дээгүүр сонголт авахын тулд үлдсэн тоглолтууддаа төдийлөн ач холбогдол өгөхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax